Их түмэн санаачилгын Монгол дахь ажлын нэгжүүдийн цахим уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Гаалийн байгууллагын чиг үүргийн хүрээнд Их түмэн санаачилгын Гаалийн дэд хороонд харьяалагдан, хамтран ажиллаж ирлээ. Энэ удаагийн Их түмэн санаачилгын Монгол дахь ажлын нэгжүүдийн цахим уулзалтын үеэр Гаалийн байгууллагаас санаачлан амжилттай дэмжигдсэн төслийн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн шинэ гишүүдэд танилцуулсан бөгөөд шинээр төсөл бичих, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа байгууллагуудад сайн үлгэр жишээ болсон. Энэхүү төслийг Их түмэн санаачилгын Гаалийн дэд хорооны 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын Чаньчун хотноо зохион байгуулагдсан 4 дүгээр уулзалтын үеэр танилцуулсан. Монгол Улсын Гаалийн байгууллагаас санаачлан боловсруулсан “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлийн горимын тусламжтайгаар жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төсөл нь гишүүдээс дэмжлэг авч хэрэгжихээр болсон билээ. Хэдий тийм боловч дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын улмаас төсөл хэрэгжих хугацаа болон төлөвлөгөө зогсонги байдалтай байсан бол ажлын хэсгийн уулзалтын дараа гаалийн байгууллагын төслийг яаралтай эхлүүлэх, төслийн хэрэгжилтийг түргэн хугацаанд хангах төлөвлөгөө гаргасан тухай таатай мэдээллийг Их түмэн санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газраас хүлээн аваад байна.
Views: 3