МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ ИМПОРТЫН “ХҮНИЙ ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БТКУС”-ИЙН ДАГУУ КОДОЛСОН ЖАГСААЛТ
- Монгол Улсад бүртгэлтэй импортын хүний эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн тухай олон улсын конвенцын дагуу тодорхойлсон ангиллын код, бүртгэлийн дугаар, олон улсын нэршил, худалдааны нэршил, хэлбэр, тун, хэмжээ, найрлага, үйлдвэрлэгч улс зэрэг мэдээллээр эмхэтгэн, “ЦАХИМ ХУВИЛБАР”-аар нийтийн хүртээл болгон танилцуулж байна.
- Монгол Улсад одоогийн байдлаар 7,400 гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэгдсэнээс 2000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. 2024 оны эхний 06 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй импортын нийт 5,000 орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг БТКУС-ийн дагуу кодолсон ба импортын эмийг гаалийн байгууллагад хэрхэн зөв мэдүүлэх талаар зөвлөмжийн хамт боловсруулсан болно.
- Энэхүү жагсаалт нь гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нар эм, эмийн бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхэд лавлагаа баримжаа олгох нөгөө талаас гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн явцад барааны ангиллын код, бүртгэлийн дугаар, хэмжих нэгж болон барааны бичиглэлийг нэг мөр хянах, хуурамч, дуураймал эм, эмийн бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд лавлагаа баримжаа болгон ашиглахад ач холбогдолтой.
- Дэлгэрэнгүй жагсаалтыг авна уу.
Views: 2