*COVID 19 -тай холбоотой заавар, журам нь өөрчлөгдөж болзошгүй тул та зорчих улсынхаа COVID 19-н тухай заавар, зөвлөмж , журмуудыг сайтар судлаарай.
Одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа Монгол улсын иргэд бусад улс орнууд руу зорчиход шаардагдаж байгаа COVID 19-тай холбоотой мэдээллийг нэгтгэн орууллаа.
Чех
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу. 6с доош насны хүүхдэд хамаарахгүй
- Чех улсын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд, D төрлийн виз эсвэл 2021 оны 08 сарын 1-с хойш авсан C төрлийн виз зөвшөөрнө
- Covid 19-тай холбоотой мэдээлэл болон бөглөх формыг энд дарж авна уу. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой.Мэдээллээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу
- Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-с дээш хоносон байх
- Зөвшөөрөгдсөн вакцин: ASTRAZENECA /VAXZEVRIA/, COVISHIELD, JANSSEN, MODERNA /SPIKEVAX/ AND PFIZER-BIONTEC/COMIRNATY
- 10 хоног гэрийн тусгаарлалтанд байна
Швед
- Сүүлийн 48 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR, NAAT, RT-LAMP, TMA шинжилгээний хариу , 18с доош насны хүүхдэд хамаарахгүй
- Зөвхөн оршин суух зөвшөөрлөө авсан Монгол Улсын иргэдийн хүсэлтийг Бээжин хотод суугаа ЭСЯ цахим шуудангаар хүлээж байгаа бөгөөд нэн шаардлагатай иргэдэд нэвтрэх зохих ангиллын виз олгож байна.
- Гадаад улсаас ирж буй хүмүүс Швед Улсад ирсний дараа ПГУ шинжилгээ өгөх бөгөөд 7 хоног өөрийгөө тусгаарлана. Тус улсад нэвтрэхээс хамгийн багадаа 21 хоногийн өмнө коронавирусын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлнө.
Швейцар
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR,48 цаг доторх NAAT, RT-LAMP, TMA шинжилгээний хариу , 16с доош насны хүүхдэд хамаарахгүй
- Монгол Улсын иргэд хилээр нэвтрэхээс өмнө цахим бүртгэлийн маягт бөглөх шаардлагатай. Бөглөх формын мэдээллийг энд дарж авна уу. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой. Мэдээллээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу
- Тус улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэр бүлийн гишүүнээ урих, суралцах, хөдөлмөрлөх зорилгоор виз хүсэх боломжтой.
Молдав
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу эсвэл
- Бүрэн тун вакцины гэрчилгээ
- Гэрийн тусгаарлалтанд 14 хононо.
- Covid 19-тай холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
Гүрж
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу (Вакцины гэрчилгээтэй бол хамаарахгүй)
- Бөглөх формын мэдээллийг энд дарж авна уу.
Египт
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу (Вакцины гэрчилгээтэй бол хамаарахгүй)
- Эрүүл мэндийн хуудас бөглөх
Арабын Нэгдсэн Эмират
- Дубайд очиход нь онгоцны буудал дээр PCR шинжилгээ хийнэ
- COVID-19 DXB Smart App суулгах (Apple and Android)
- Эрүүл мэндийн даатгал хийлгэх
Украйн
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR эсвэл антиген шинжилгээний хариу
- Эрүүл мэндийн даатгалтай байх (Тухайн орны оршин суугчид хамаарахгүй
Румын
- Бөглөх формыг энд дарж авна уу.
- DECLARATION FORM-г энд дарж авна уу.
- 14 хоногийн тусгаарлалтанд орох ба мэдээллийг энд дарж авна уу.
Америкийн Нэгдсэн Улс
- Сүүлийн 24 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR, NAAT, RT-LAMP, TMA шинжилгээний хариу, 2-с доош насны хүүхдэд хамаарахгүй
- Сүүлийн 3 сарын дотор өвдөөд эдгэсэн тодорхойлолт
- Бөглөх формын мэдээллийг энд дарж авна уу.
- DECLARATION FORM -г энд дарж татан авна уу.
- Мэдээллүүдээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу .
- COVID 19-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Испани
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу
- Covid 19-тай холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
Белград
- Сүүлийн 48 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR, NAAT, RT-LAMP, TMA шинжилгээний хариу , 12с доош насны хүүхдэд хамаарахгүй
Унгар
- Унгар улсын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд, Түр оршин суух зөвшөөрөлтэй болон түүний гэр бүлийн гишүүд, 90 хоногоос дээш хугцааны оршин суух эрхтэй мөн D төрлийн визтэй зорчигч, Бизнес аялалын визтэй зорчигч
- Сүүлийн 14 хоног доорх улсуудад байсан бол нэвтрүүлэхгүй: BOTSWANA, ESWATINI, LESOTHO,NAMIBIA, MALAWI, MOZAMBIQUE, SOUTH AFRICA AND ZIMBABWE
- Хил нэвтрэхээс 1 жилээс өмнө дор хаяж вакцины 1 тунг хийлгэсэн байх.
- Нислэг эхлэхээс 72 цаг дотор PCR шинжилгээ шаардлагатай
- Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Итали
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу
- Passenger Locater Form-г цахимаар бөглөсөн байх шаардлагатай.
- Covid 19-тай холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
- Гэрийн ажиглалтад 10 хоног байх бөгөөд 9 дэх хоногт ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан тохиолдолд ажиглалтыг дуусгах боломжтой.
Тайланд
- Пукет орох зорчигчид Sandbox хөтөлбөрөөр Thailand Pass нэвтрэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хил нэвтрэхээс 14 хоногийн өмнө Вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай. Бүрэн тунд хамрагдаагүй бол зорчих боломжгүй. Холбогдох мэдээллийг энд дарж авна уу
- 6 сарын хугацаатай 100,000 USD-н эрүүл мэндийн даатгал
- Бангкок нислэгээр транзит зорчигч олон улсын нислэгт 24 цагийн дотор зорчих боломжтой.
- Бангкок, Пукет нислэгийн зорчигч Орон нутгийн нислэгт тусгаарлалтын хоногоо (7 болон 10 хоног) дуусгасаны дараа зорчино.
- Бангкок зорчих зорчигчид Alternative Quarantine /AQ/ хөтөлбөрөөр (Бүрэн вакцинтай бол 7 хоног Бангкок дах зочид буудалд тусгаарлагдах, вакцинд огт хамрагдаагүй болон бүрэн тун аваагүй бол 10 хоног тусгаарлагдах) Thailand Pass нэвтрэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Холбогдох мэдээллийг энд дарж авна уу.
Франц
- Сүүлийн 48 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу эсвэл
- Сүүлийн 48 цаг доторх антиген шинжилгээний хариу
- Бөглөх форм болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой.Мэдээллээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу
- Визийн хязгаарлалт үйлчилж байгаа бөгөөд pfizer төрлийн вакцинд хамрагдсан гадаад улсын иргэд аялал жуулчлалын виз хүсэх боломжтой.
- Хилээр орох өдрөөс эхний тун JANSSEN хийлгээд 28 буюу түүнээс дээш хоносон байх юмуу 2дахь тунгаа хийлгээд 7-с дээш хоносон байх.
- Эхний тун MODERNA /SPIKEVAX/ OR PFIZER-BIONTECH /COMIRNATY/ бол хилээр орохоос 7 буюу туунээс дээш хоносон байх.
- COVAXIN, SINOPHARM , SINOVAC бол бүрэн хамрагдсан баталгаатай байх. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
- 7 хоног өөрийгөө сайн дураар тусгаарлах бөгөөд үүний дараа 11-ээс дээш насны хүүхэд ПГУ шинжилгээ өгөх журам мөрдөгдөж байна.
- Улаан” ангилалд байгаа Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Балба, Их Британи зэрэг улсаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлж байна.
- Франц улсын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд, оршуулах ёслолд оролцох зорилгоор виз авсан зорчигч, 18-с доош насны хүүхэд харгалзан авч явж байгаа вакцины гэрчилгээтэй зорчигч. Мөн Шенгений орнуудад С төрлийн виз зөвшөөрнө.
Москва
- Бүх зорчигч PCR шинжилгээний сөрөг хариутай байх/ орос эсвэл англи хэл дээр байх/
- PCR Шинжилгээний хариу нь ОХУ-д ирэхээс өмнө хуанлийн Хоёр өдрийн өмнө (ирсэн огноог оруулаад) байх
- PCR шинжилгээг бүх насны хүмүүс өгөх шаардлагатай
- Бөглөх формыг бөглөөд холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулсан байх шаардлагатай
- Бөглөх формыг энд дарж авна уу
Сингапур
- ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна
- Түүнчлэн нийт зорчигчид Сингапур Улсын хилээр нэвтэрч, Чанги ОУНБ-д ирмэгцээ ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд төлбөр нь 160 синг.доллар
- Сингапур Улсад нэвтрэхээс өмнө шинжилгээний төлбөрийг барагдуулж, шинжилгээний цагийг урьдчилж авсан байх шаардлагатайн зэрэгцээ гар утсандаа “TraceTogether” хяналтын аппликейшныг татаж суулгана.
- Гадаад улсаас ирж буй бүх хүмүүсийг коронавирусын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамаарч 14 хоног тусгаарлаж байна. Бруней, БНХАУ, Шинэ Зеланд Улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй, Австрали, Хонконгоос ирсэн хүмүүсийг 7 хоног тусгаарлах боломжтой.
- Тусгаарлан ажиглах байрны төлбөр нэг хүний өрөө 2000 синг.доллар, хоёр хүний өрөө 1300 синг.доллар байна. Нэг өрөөнд хоёроос илүү хүн тусгаарлахгүй.
Канад
- Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй болон хил нэвтрэх зохих шаардлагыг хангаж виз авсан гадаад улсын иргэд тус улсын хилээр нэвтэрч байна.
- Сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариутай байна.
- Зорчигчид хил нэвтрэхээс өмнө ArriveCan аппликейшныг суулгах эсхүл цахим хуудсаар холбогдох мэдээллээ бөглөх шаардлагатай
- Тус улсад гадаад улсаас ирсэн хүмүүс тусгаарлан ажиглах байранд 3 хоног, гэрийн ажиглалтад 11 хоног байх бөгөөд 10 дахь хоногт ПГУ шинжилгээ өгнө
Их Британи
- Монгол Улсыг “улаан” ангилалд байгаа бөгөөд богино хугацааны визээр тус улсад нэвтрэх боломжгүй
- PCR шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байна.
- “Улаан” ангиллын улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлах /175 фунт стерлинг/ бөгөөд 2 болон 8 дахь хоногт ПГУ шинжилгээ /120 фунт стерлинг/ өгнө.
- Гадаад улсаас ирж буй бүх хүмүүс цахим холбоосоор урьдчилж бүртгүүлнэ
Австрали
- Зөвшөөрөгдсөн вакцины төрөл:AstraZeneca(Vaxzevria);Covishield, Covaxin; Janssen;Moderna(Spikevax);Pfizer -BioNTec(Comirnaty); Sinopharm(BIBP) ; Sinovac
- Зөвшөөрөгдсөн визний төрөл:
- Австрали улсын иргэд;
- Оюутан;
- Түр оршин суух эрхтэй иргэд
- Нислэг эхлэхээс 48-72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх (Англи хэл дээр байх). Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Франкфурт
- Оршин суух үнэмлэхтэй иргэд ,оюутан, эмчилгээний визатай иргэд зорчих боломжтой.
- ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аас 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол улс нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлагдана.
- Бүх зорчигчид заавал Antigen Rapid /Sars-Cov-2/ шинжилгээг 48 цагийн хүчинтэй байхаар тооцон шинжилгээний “сөрөг” хариутай байх Шинжилгээний хариу тамгатай байх ёстой, хариугаа хэвлээд авч явна
- Вакцинтай иргэд зорчихын тулд герман, англи, франц, итали болон испани хэл дээр үйлдсэн Европын Холбооны дижитал COVID- гэрчилгээ эсхүл адилтгаж болохуйц вакцины баримтыг дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлэх шаардлагатай.
- Зөвшөөрөгдсөн вакцины төрөл: ASTRAZENECA/VAXZEVRIA/; JANSSEN;MODERNA /SPIKEVAX/; NUVAXOVID/NOVAVAX; PFIZER-BIONTECH /COMIRNATY
- Өвдөөд эдгэрсэн бол : · Вакцины нэг тунд хамрагдсан байж болно. Өвдөөд эдгэрсэн хүний вакцины тунгийн бүтэн статусыг баталгаажуулахын тулд вакцин хийлгэхээс өмнө Coronavirus SARS-CoV-2 –аар өвчилж байсан гэдгээ нотлох; · Өвчилж байснаа хамгийн багадаа 28 хоног, хамгийн ихдээ 6 сараас өмнө өгсөн PCR шинжилгээний эерэг хариу, өвдөөд эдгэрсэн эмчийн бичиг үзүүлэн нотолно; Өвдөөд эдгэрсэн тухай нотолгоог герман, англи, франц, итали, эсхүл испани хэлээр дижитал буюу хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлнэ.
- 12 нас хүрээгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд PCR-ын сөрөг хариу эсвэл эсрэг биет (Antigentest) тогтсон шинжилгээний баримттай бол Герман руу орж болно. Хилээр нэвтрэхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг, эхийн аль нэг нь заавал дагалдаж явна. 6 нас хүрээгүй хүүхэд эцэг/ эхийн хамт зорчих бол ямар нэгэн шинжилгээний баримт үзүүлэх шаардлагагүй
- Бөглөх формын мэдээллийг энд дарж авна уу. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой.
- Covid 19-тай холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
Солонгос
- СОЛОНГОС УЛСЫН ИРГЭД, А1, А2 ВИЗТЭЙ ЗОРЧИГЧИД, АЛБАН ЁСНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ юмуу оршуулганд оролцох зорилгоор хөл хорионоос чөлөөлсөн гэрчилгээтэй хүмүүс нэвтрэх боломжтой.
- Инчон нисэх буудалд бууж байгаа цагаас 48 цагийн дотор COVID-19 ПГУ (PCR)-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан хариутай байх (Англи хэл дээр байх)
- Шинжилгээ өгсөн тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.
- Вакцины гэрчилгээ эсвэл өвдөөд эдгэсэн эмчийн тамгатай бичгээ Англи хэл дээр байх, хэвлээд авч явах.
- Вакцины бүрэн тэнд хамрагдаад 14 хоног буюу түүнээс дээш хоносон байх
- 5 нас болон түүнээс доош насны хүүхэд PCR шинжилгээ өгөөгүй байж болно.
- Солонгост очоод – Оршин суух хаягтай бол хаяг дээрээ 10 хоногийн тусгаарлалтанд орно. – Оршин суух хаяггүй бол 1 өдрийн 120,000-160,000 KRW Тусгаарлалтанд орно./ Зөвхөн Солонгос улсад вакцин 2 тун хийлгэсэн бол тусгаарлагдахгүй/
- Зорчигчид SELF-QUARANTINE SAFETY PROTECTION MOBILE аппликэйшн суулгасан байх шаардлагатай
- Зорчигчид Сөүлд буугаад HEALTH DECLARATION FORM болон TRAVEL RECORD DECLARATION-уудыг бөглөн үзүүлж, шалгуулна.
- Бүртгэл нислэг эхлэхээс 4 цагийн өмнө эхлэж байгаа. Та бүртгэл дээрээ 4 цагийн өмнө очно уу
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх
Турк
- Бүрэн тун вакцин хийлгээд 14 хоносон бол PCR шинжилгээ шаардлагагүй. Вакцины гэрчилгээг Англи хэл дээр хэвлэж авч явах эсвэл
- Сүүлийн 4 сарын дотор өвдөөд эдгэсэн бол PCR шинжилгээ шаардлагагүй. Өвдөөд эдгэсэн гэсэн эмнэлэгийн тодорхойлолтыг Англи хэл дээр авах эсвэл
- Вакцин хийлгээгүй тохиолдолд сүүлийн 72 цаг доторх COVID-19 negative утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариутай байх эсвэл сүүлийн 48 цаг доторх антиген шинжилгээний хариу
- Бөглөх формыг энд дарж бөглөнө үү. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой.Мэдээллээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу (Транзит зорчигч бөглөхгүй)
- Сүүлийн 14 хоног дотроо Афганистан, Пакистан зэрэг улсад байгаагүй бол Тусгаарлалтанд орохгүй. /Сүүлийн 14 хоногт Афганистан, Пакистан улсуудад байсан бол 14 хоног тусгаарлагдана.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх
- Turkish Airlines -р УБ-Истанбул нисээд цаашаа өөр авиакомпаниар нисч байгаа, Истанбулд хилээр гарахгүй, буудал авахгүй зорчигчдод зөвхөн эцсийн очих улсын хил нэвтрүүлэх нөхцлийг хангах шаардлагатай
- Бүртгэл нислэг эхлэхээс 4 цагийн өмнө эхлэж байгаа. Та бүртгэл дээрээ 4 цагийн өмнө очно уу.
Япон
- Оршин суух үнэмлэхтэй иргэд ,оюутан, эмчилгээний визатай иргэд зорчих боломжтой
- Бүх зорчигчоос хилээр нэвтрэхээс 72 цагийн дотор өгсөн коронавирусын шинжилгээний бичиг шаардаж байгаа бөгөөд, шинжилгээний бичиггүй бол хорио цээрийн тухай хуулийг үндэслэн Японы хилээр нэвтрүүлэхгүй.
- Хүчин төгөлдөр шинжилгээний бичиг болон хүлээн зөвшөөрөгдсөн дээж, шинжилгээний аргыг энд дарж татаж авна уу.
- Бөглөх формыг энд дарж бөглөнө үү. Формыг бөглөж дуусахад QR код үүсэх бөгөөд түүнийг шалгуулж хилээр нэвтрэх боломжтой.Мэдээллээ бөглөөд хэвлэсэн байхыг анхаарна уу
- Шинжилгээний бичгийг цаасан дээр хэвлэж эмчийн гарын үсэг болон тамгатай байхыг анхаарна уу!
- Та Гадаад иргэний үнэмлэхний (Residence Card/Zairyu Card) хүчинтэй хугацаа нь дуусаагүй байх ёстой
- MYSOS MOBILE APP -г утсандаа суулгасан байх
- 14 хоног тусгаарлагдана
Хэлсинк
- Вакцины бүрэн тунд хамрагдсан зорчигчийг хилээр нэвтрэх журмын дагуу хүлээж авна
- Хилээр орохоос өмнө зөвшөөрөгдөх вакцин бол 7 буюу түүнээс дээш хоносон байх / Тусаад эдгэсэн бол хил нэвтрэхээс хамгийн ихдээ 6 сарын өмнө EU DIGITAL COVID CERTIFICATE-тай байх ёстой /.
- Зөвшөөрөгдсөн вакцин: ASTRAZENECA /VAXZEVRIA/, COVAXIN, COVISHIELD, JANSSEN, MODERNA /SPIKEVAX/, NUVAXOVID /NOVAVAX/, PFIZER-BIONTECH /COMIRNATY/, SINOPHARM /BIBP/ OR SINOVAC
- Нислэг эхлэхээс 48 цаг дотор PCR шинжилгээ шаардлагатай
Амстердам
- Өөрийн улсын иргэн, Оюутан, Оршин суух үнэмлэхтэй зорчигч, Гэрлэлтээ бүртгүүлээгүй хос / Германы иргэн харилцаагаа батлах албан ёсны урилга шаардлагатай /
- Хилээр орохоос өмнө зөвшөөрөгдөх вакцин бол 14 буюу түүнээс дээш хоносон байх
- Зөвшөөрөгдсөн вакцин: ASTRAZENECA/VAXZEVRIA/, JANSSEN, MODERNA /SPIKEVAX/, NUVAXOVID /NOVAVAX/ AND PFIZER-BIONTECH /COMIRNATY/.
- Нислэг эхлэхээс 48 цаг дотор PCR шинжилгээ эсвэл ANTIGEN RAPID-н хариутай байх (6-аас доош настай бол хамаарахгүй)
Лондон
- Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон байх шаардлагатай.
- Хилээр орохоос өмнө зөвшөөрөгдөх вакцин бол 14 буюу түүнээс дээш хоносон байх
- Зөвшөөрөгдсөн вакцин: ASTRAZENECA /SK BIOSCIENCE/, ASTRAZENECA /VAXZEVRIA/,COVAVAX, COVAXIN, COVISHIELD, JANSSEN, MODERNA /SPIKEVAX/,NUVAXOVID /NOVAVAX/, PFIZER-BIONTECH /COMIRNATY/, SINOVACOR SINOPHARM
- Нислэг эхлэхээс 48 цаг дотор ПСР шинжилгээ өгсөн байх /Англи хэл дээр байх/
- Зорчигч хилээр нэвтэрснээс 2 ба 8 дахь өдрөө өөрийн зардлаар COVID-19 тест төлбөрөө төлж урьдчилан баталгаажуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
- Бүх зорчигч нар 48 цагийн өмнө энэ дарж Форм бөглөнө .
Views: 3