Шинэ сэргэлтийн бодлогыг дотоодын болон Олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах “Монголын Эдийн засгийн чуулган-2022” 4-р сарын 7,8-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг “БООМТЫН СЭРГЭЛТ” сэдвээр 3-р сарын 28-ны даваа гарагт Гаалийн ерөнхий газар 08:00 цагт эхэлнэ. Та бүхнийг боомтын сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.