Монгол Улсын Гадаад харилцааны яамны санаачилгаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар хамтран “Монгол Улсад цахим худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага, боломж” судалгаа, онош зүйн шинжилгээ хийх ажлыг 2022 оны 5 дугаар сараас эхлүүлсэн билээ.
Энэхүү санаачлагийн хүрээнд “Төр, хувийн хэвшил, хэрэглэгчид” гэсэн гурван ангиллаар санал асуулга авч, үнэлгээ хийх юм.
Иймд та бүхэн дараах линкээр орж “ХЭРЭГЛЭГЧИЙН САНАЛ АСУУЛГА”-д идэвхтэй оролцохыг урьж байна.
Таны саналыг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл авах бөгөөд түүнийг уншиж бөглөхөд ойролцоогоор 10 минут зарцуулагдана.