Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн 7-р зүйлийн 7.5-д Бүрдүүлэлтийн дараах шалгалттай холбоотой дараах заалтыг оруулсан байна.
5.1 Барааг эзэнд нь олгох явцыг түргэсгэх зорилгоор Гишүүн орон бүр гаалийн болон холбогдох хууль дүрэм, журмын сахилтыг хангуулах үүднээс бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хүлээн зөвшөөрөх буюу хэрэгжүүлнэ.
5.2 Гишүүн орон бүр тухайн этгээд эсвэл бараанд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг эрсдэлд суурилсан байдлаар хийх бөгөөд үүнд оновчтой сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг хамааруулж болно. Гишүүн орон бүр бүрдүүлэлтийн дараах шалгалтыг нээлттэй, ил тод байдлаар хийнэ. Аудитын шалгалтад тухайн этгээд хамрагдаж шалгалтын эцсийн дүгнэлт гарч байгаа тохиолдолд Гишүүн орон аудит хийлгэсэн этгээдэд дүгнэлт, тухайн этгээдийн эрх үүрэг болон ийм дүгнэлт гаргах болсон шалтгааны талаар хугацаа хожимдолгүй мэдэгдэнэ.
5.3 Гишүүд бүрдүүлэлтийн дараах шалгалтын явцад олж авсан мэдээллийг цаашид захиргааны буюу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхэд ашиглаж болохыг хүлээн зөвшөөрнө.
5.4 Гишүүд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүнг боломжтой нөхцөлд ашиглана.
Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн 6-р зүйлийн 6.3 дахь хэсэг болох торгууль, шийтгэлийн тухай журамд дараах зохицуулалтыг оруулсан.
3.6 Хэрэв аливаа нэг этгээд гаалийн хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл горимын шаардлагыг зөрчсөн үйлдлийг аливаа нэг гишүүний гаалийн байгууллага олж илрүүлэхээс өмнө уг гаалийн байгуууллагад сайн дураараа илчилсэн бол холбогдох гишүүн тухайн этгээдэд хүлээлгэх торгууль шийтгэлийн хэмжээг тогтоохдоо зохистой гэж үзвэл энэ байдлыг хэрэг хөнгөрүүлэх хүчин зүйл болгон авч үзвэл зохино гэж заасан.
Гаалийн байгууллагаас ААН, иргэн сайн дураар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж байгаа тохиолдолд торгууль ногдуулахгүй байх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бусад хууль тогтоомжтой уялдуулах саналыг боловсруулан, батлагдахаар хүлээгдэж байгаа шинэчлэн найруулсан гаалийн тухай хуульд оруулан ажилласан.
Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж “А, В, С” гэсэн гурван ангиллыг бий болгосон. Монгол Улс Хэлэлцээрийн нэгдүгээр хэсэгт тусгасан 12 зүйлийн хүрээнд тодорхойлсон 36 үйл ажиллагааг хэрэгжүүлэх ангиллыг дараах зурагт үзүүллээ. Дээрх заалтууд нь В, С ангилалд хамаарч байгааг харуулж байна.
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд
Монгол Улсын хамаарах ангилал
“А” ангилал: Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц нэн даруй хэрэгжүүлэх (11 заалт);
“В” ангилал: Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа шилжилтийн хугацаа өнгөрсний дараа хэрэгжилтийг хангах (11 заалт);
“С” ангилал: Шилжилтийн хугацаа өнгөрсний дараа тодорхой чиглэлд техникийн туслалцаа авсны дараа хэрэгжүүлэх (14 заалт).